Шууд дебит нь гүйлгээ хийх хялбар, хурдан бөгөөд баталгаатай.
Шууд дебит бүртгэлийг хийснээр таны данс GmoneyPay данстай холбогдсон байна.
Та GmoneyPay дансанд мөнгө нэмэх үед таны Солонгос дахь данснаас мөнгө хасагдах бөгөөд GmoneyPay дансанд шилжинэ. Та гадаад мөнгө шилжүүлэг хийсэн тохиолдолд таны Солонгосын банкны данснаас мөнгө хасагдах бөгөөд хүлээн авагчийн данс руу шилжин орох болно.
GmoneyPay дансны шууд бүртгэл
- Үндсэн дэлгэцээс Мөнгө нэмэх товчийг дарна уу
- Шууд дебит дээр дарна уу
- Нэмэх дээр дараад доорх алхамуудыг дагана уу
Алхам 1: Гар утасны баталгаажуулалт
- Мэдээлэлээ зөб эсэхийг шалгана уу.
- Утасны оператороо сонгоно уу.
- “Дээр байгаа бүгдэд зөвшөөрөх” -ийг сонгоно уу
- “Код хүлээн авах” товчийг дарна уу. Баталгаажуулах код SMS -ээр ирнэ.
- “Баталгаажуулах” товчийг дарна уу.
Жич: Хэрэв танд дараах төлбөрт утас байгаа бол (SKT / KT / LGU +) Line утас, хэрэв та картны утастай бол (SKT / KT / LGU +) картын утасыг (card phone) сонгоно уу.Хэрэв та утасныхаа операторыг 5-аас дээш буруу сонгосон бол дараагийн өдөр нь дахин оролдоно уу.
Өмнө нь 5 удаа буруу сонгогдсон бол утасныхаа үлдэгдлийг шалгаж, хэрэв үлдэгдэл 0 бол цэнэглээд дахин оролдоно уу.
Алхам 2: Банкны дансны бүртгэл
- Солонгос банкаа сонгоно уу
- Банкны дансны дугаараа оруулна уу
- Oвог нэрээ бичнэ үү
- “Дээрх бүгдэд зөвшөөрөх” -г сонгоно уу
- “ARS дуудлага авах үйлчилгээ” -г товшоод хэдэн секунд хүлээнэ үү
Тэмдэглэл: Утасныхаа ARS дуудлагыг хүлээн авч, чанга яригчаа асаагаад бүх мэдээлэл зөв эсэхийг шалгана уу. Та “бипп” дууг сонсоод төрсөн он сар өдөр 6 оронтой огноогоо оруулна уу (ARC эхний 6 орон )
Алхам 3: Бага хэмжээний мөнгө
Бага хэмжээний мөнгө : Таны дансанд 100 воноос бага хэмжээний мөнгө илгээснийг хэлнэ. Мобайл интернэт банк эсвэл SMS мэссэж үйлчилгээг ашиглан орлогоо шалгаж, GmoneyPay App дээр орлогын дүнг оруулаад баталгаажуулна уу. Хэрэв танд энэ үе шатанд ямар нэгэн бэрхшээл тулгарвал манай тусламж үйлчилгээний 1670-4565 дугаарын утсаар холбоо барина уу.
Алхам 4: Дебит дансны дугаараа дахин оруулах
- Дансны дугаараа оруулна уу
- Дууссан дээр дарна уу
Алхам 5: Паспортоо байршуулна уу
Хэрэв таны данс паспорт дээр бүртгэгдсэн бол энэ дэлгэц гарч ирэх болно
- Паспортын зургийг байршуулна уу
- Пасспортын дугаарыг оруулна уу
- Дууссан дээр дарна уу
Алхам 6: Пин кодыг бүртгүүлнэ үү
- 6 оронтой ПИН код үүсгэх (цифр нь давтагдахгүй, тасралтгүй байх ёстой)
- ПИН кодыг дахин оруулна уу
Анхаарах зүйл: Энэ PIN кодыг сайн санах, бусдад хуваалцахгүй байх. GmoneyPay дансанд хийсэн гүйлгээний эцсийн баталгааг баталгаажуулах бүртээ энэ PIN кодыг оруулах шаардлагатай болно
Contacts:
Official Website: https://www.gmoneytrans.com/
Official VK: https://vk.com/gmoneytrans
Official FB: https://www.facebook.com/gmoneytrans/
Support Center: 1670-4565
Business Hours of Support Center:
Every day from 10:00 to 22:00
Business Hours of Branches:
Every day from 10:00 to 20:00
Locations:
Seoul (Dongdaemun) 305-2, Jong-ro, Jongno-gu, Seoul
Ansan 2F, 17, Damunhwa-gil, Danwon-gu, Ansan-si, Gyeonggi-do
Gimhae 105, 321, Bunseong-ro, Gimhae-si, Gyeongsangnam-do