GmoneyPay дансандаа мөнгө хийх гурван арга бий. Та шууд шилжүүлэгийн данс мөн банк хоорондын мөнгөн шилжүүлэг гэсэн аргыг ашиглан мөнгө нэмж болох бөгөөд, хэрэв та Солонгос банкны дансгүй бол бэлэн мөнгөөр орлого хийж болно.
Шууд шилжүүлэгийн дансаар хийх арга

- Үндсэн дэлгэцээс Мөнгө нэмэх тохиргоог сонгоно уу
- шууд шилжүүлэгийг сонгоно уу
- шууд шилжүүлэгийн дансаа сонгоно уу
- Нэмж хийх гэсэн мөнгөн дүнгээ хийнэ үү
- 6 оронтой пин код оруулна уу
Банк хоорондын мөнгөн шилжүүлэгийн арга
- Үндсэн дэлгэцээс Мөнгө нэмэх тохиргоог сонгоно уу
- банкны шилжүүлгийг сонгоно уу
- Таны дансны дугаар харагдана
- Гарж ирж буй дансны дугаар болон дансруу шилжүүлэх мөнгөн дүнгээ оруулах
Бэлэн мөнгөний орлого оруулах арга

- Үндсэн дэлгэцээс Мөнгө нэмэх тохиргоог сонгоно уу
- Бэлэн мөнгөний орлого хэсэгийг сонгоно уу
- Таны дансны дугаар болон банк харагдана
- Хамгийн ойр байгаа банк руу очиж тэднээс бэлэн мөнгөний орлого хийж болох эсэхийг асуун орлого хийх эсвэл LOTTE АТМ болон тухайн виртуал дансны дугаар руу бэлэн мөнгөний орлогоо хийнэ үү.
Зөвлөмж: GmoneyPay дансанд мөнгө нэмэхдээ АТМ ашиглах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Мөнгө хэрхэн нэмэх” гэсэн цэсэн дээр даран авна уу.